Монголын телевизүүдийн холбоо

Монголын телевизүүдийн холбооны цахим хуудсанд тавтай морилно уу?

“Монголын телевизүүдийн холбоо” НҮТББ нь 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монголын телевизүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, телевизүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан.

2019 оны 12-р сарын 12-д Монгол Улсын Их Хурлаас “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” -г батлан гаргаснаар Монголын телевизүүдийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд болон шинэчлэн зохион байгуулагдсан байна.


Тоон үзүүлэлтүүд

….

телевиз

….

мянган үзэгч

….

дамжуулагчид

….

технологийн боломж


Сүүлд нэмэгдсэн

  • Мэдэгдэл
  • Холбооны танилцуулга
    “Монголын телевизүүдийн холбоо” нь 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монголын телевизүүдийн ажлын улдаа холбоог бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, телевизүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Дэлгэрэнгүй… Бүтэц зохион байгуулалт Телевизүүдийн холбоо нь бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хурал, ажлын алба гэсэн бүтэцтэй. … Read more
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хууль
    ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилтХэвлэх 1.1.Энэ хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомжХэвлэх 2.1.Өргөн нэвтрүүлгийн хууль тогтоомж нь … Read more
  • Гишүүнчлэл
    Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасанчлан Монголын телевизүүдийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй байхаар хуульчлагдсан. Холбооны гишүүн телевизүүд нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу улс даяар болон тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Монголы улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг … Read more
  • Бүтэц, зохион байгуулалт
    Телевизүүдийн холбоо нь бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хурал, ажлын алба гэсэн бүтэцтэй. Телевизүүдийн холбооны эрх барих дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт Телевизүүдийн холбооны эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Монголын телевизүүдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тус холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий … Read more