Холбооны танилцуулга

“Монголын телевизүүдийн холбоо” нь 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монголын телевизүүдийн ажлын улдаа холбоог бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, телевизүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Дэлгэрэнгүй…

Бүтэц зохион байгуулалт

Телевизүүдийн холбоо нь бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хурал, ажлын алба гэсэн бүтэцтэй. Телевизүүдийн холбооны эрх барих дээд байгууллага нь холбооны бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт Телевизүүдийн холбооны эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Дэлгэрэнгүй…

Гишүүнчлэл

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасанчлан Монголын телевизүүдийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй байхаар хуульчлагдсан. Холбооны гишүүн телевизүүд нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу улс даяар болон тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгэрэнгүй…