“Монголын телевизүүдийн холбоо” нь 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монголын телевизүүдийн ажлын улдаа холбоог бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, телевизүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Монголын телевүүдийн холбоог тухайн үеийн “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай, “TV5” телевизийн захирал С.Сарангэрэл, “TV9” телевизийн захирал Ц.Энхбат, “UBS” телевизийн захирал Ц.Балхжав нар үүсгэн байгуулжээ.
2019 оны 12-р сарын 12-д Монгол Улсын Их Хурлаас “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” -г батлан гаргаснаар Монголын телевизүүдийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь шинэчлэн зохион байгуулагдсан байна.
Зорилго
Монголын телевизүүдийн холбоо нь өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байгууллага юм.
Баримтлах зарчим
Монголын телевизүүдийн холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмын баримтлан ажиллана. Үүнд:
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх;
- Хараат бус, бие даасан байх;
- Ил тод, нээлттэй байх;
- Гишүүддээ эрх тэгш үйлчлэх;
- Гишүүдийн оролцоог хангах;
- Төр, улс төрийн намаас хараат бус, бие даасан байх;
- Гишүүд өөрийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах;
- Гишүүдийнхээ хуулиар хамгаалагдсан аливаа эрхийг зөрчихгүй байх.
1 thought on “Холбооны танилцуулга”
Comments are closed.